2010-05-06
Хайр ба хавар

Хаврын тэнгэрт одод гялалзах юм

Хайрт чиний минь инээмсэглэхтэй адил

Хаврын шувуудын жиргээ

Хайрт чамайг минь санагдуулж

Зөөлөн үлээх салхи нь

Зөвхөн чамайг минь бодогдуулна.

Яргуй цэцэгс дэлгэрэхэд

Ялдамхан чи минь баярладагсан.

Борооны дараах зөөлөн чийг

Борхон зүрхийг минь догдлуулж

Болзоот өдрүүдийг минь санагдуулна.

Хаварт би дуртай

Хайрын минь галыг асааж

Хагацлын минь дөлийг унтраадаг

Хаварт би дуртай.

...
2010-05-06
Хонхот шар цэцгийн дэлбээг
Хойно урдаас нь хэлхэж бэлэглэсэн
Хорь эргэм насны учрал
Хонгорхон чи минь намайг дурсаа юм уу
Холдож ойртох тусам
Холдож ойртохыг умартсан
Хожуу ч биш балчирт ч биш
Хоног өдөр нь таарч эвлэсэн
Хорвоогийн ганцхан үнэн сэтгэл минь санаа юу

Намирах хар гэзэгний чинь үнэрт мансуурсан
Нарийн туяхан билхүүсийг чинь тэвэрсэн
Надаас өөр хэнийг ч хүргээгүй
Навчин хэлбэрт уруулыг чинь таалсан
Уулзах өдрийн зай холдоход
Уяртал дуулан үгүйлсэнийг чинь сонссон
Хүн хүнээс илүү гэж надад
Хүндлүүштэй сэтгэлээ оосоргүй алдсаныг чинь мэдсэн боллоо

Уран цэцэн сайхан үгстэй шүлэг би...