2010-05-06
Гоо сайхан
АРЬСАА ЦАЙРУУЛАХЫГ ХVСЧ БАЙВАЛ ААРЦТАЙ БVРХЭВЧ ТАВЬ
Нэг хоолны халбага аарцыг багахан хэмжээний хөөрvvлсэн сvvгээр зуурна. Тvvн дээрээсээ нэмбэгний шvvс цайны халбагаар хоёрны нэг хэмжээтэй хийнэ. Нvvрээ цэвэрлэсний дараа уг бvрхэвчийг арьсандаа жигд тvрх. Хvзvvндээ мөн тавина. 15-20 минут болгоод угаана. Харин тослог болон батгатай арьсанд 30минутаар. Хуурай буюу холимог арьсанд энэ бvрхэвчийг хэрэглэсэн тохиолдолд арьс өнгөлөг болж цайрна.

ГАНДАЖ ХОЛЦРУУТСАН АРЬСАНД ЦӨЦГИЙТЭЙ БVРХЭВЧ САЙН
Нар салхинд удаан явснаас арьс гандаж хоцруутдаг. Арьсны өнгийг засаж холцруутсаныг арилгахад дараахь бvрхэвчийг хэрэглээд vзээрэй. Нэг хоолны халбага цөцийг, жижигхэн хэрчиж нухсан өргөст хэмхтэй буюу луувангийн шvvстэй холино. Нvvр хvзvvндээ жигд тvрхэж 15-20 минут болоод арчиж авна. Энэ бvрхэвч нь бvх төрлийн арьсанд тохиромжтой.

ХУУРАЙ АРЬСАНД ЦӨЦГИЙ, ТАРАГ, ХООРМОГ ТVРХЭХ САЙН
Оворжиж vрчлээтэж буй арьсанд бvлээсгэсэн ургамлын тос, өндөгний шар зөгийн балтай хольж бvрхэвч тавьж болно. Ялангуяа хуурай бөгөөд, хөгширч суларсан арьсанд майонез, цөцгий, тараг, тvрхэх сайн. Эдгээр нь арьсийг зөөлрvvлж цайруулна. Бvрхэвч тавьсны дараа угааж мөсөөр vрж дараа нь тэжээлийн тос тvрх. Хуурайшиж холцруутсан арьсанд бvрхэвч тавьсны дараа зөөлрvvлэх тос заавал тvрхээрэй. Мөсөөр арьчсаны дараа арьсанд тvрхсэн тос сайн шингэдэг. Өглөө бvр нvvрний арьсаа мөсөөр арчих нь арьсны өвчинг ангааж, vрчлээс багасган толигор болгоход тустай.

ХАВРЫН УЛИРАЛД АРЬСАА ХЭРЭН АРЧЛАХ ВЭ
Хаврын улирал гэдэг та бидний арьсанд хамгийн халгаатай vе. Чухам яг энэ vед хvний арьсанд тааламжгvй нөлөө vзvvлэх бvх л vзэгдэлvvд vvсдэг. Хавар цагийн “хvндрэлийг” хохирол багатай давж гарахын тулд гоо сайхны мэргэжилтнvvд тусгай зориулалтын косметик хэрэглэхийг зөвлөдөг. Арьсныхаа хэв шинжид тохирсон тусгай зориулалттай итэвхит бодисуудыг агуулсан, өнгө зvсийг сайжруулах, тэжээл өгөх, арьсыг чангаруулах vйлчилгээтэй бэлдмэлvvдийг хэрэглэх нь зvйтэй.

ХАЛУУН БАНАНД ОРОХ НЬ АРЬСАНД МАШ ЧУХАЛ
Гоо сайхнаа хадгалж vлдэхэд чухал нөлөөтэй зvйл бол усан арчилгаа буюу бананд орох явдал юм. Энэ нь арьсыг зөөлрvvлж, арьсны хуучирч vхжсэн эд эсийг гуужуулж цэвэршvvлэх, дахин шинээр сэргэхэд тустай. Бананд орсноор бие амарч, сэргэхээс гадна, шинэ эрч хvчээр цэнэглэгдэнэ. Харин бананд хөөсрvvлэгч шингэн, арьс чангаруулах vйлчилгээтэй гел хэрэглэх эсэх нь таны өөрийн хvслээр шийдэгдэх асуудал.

МАСКЫГ ТОГТМОЛ ХЭРЭГЛЭЖ БАЙ
Арьсныхаа өнгөлөг, тольгор байдлыг хэвээр хадгалъя гэвэл төрөл бvрийн маск тогтмол хэрэглэ. Маскыг нvvр хvзvv болон арьсны ил гарах хэсгvvдэд тавина. Тэжээлийн, чийгшvvлэх, чангаруулах зэрэг vйдчилгээтэй маскуудыг өөрт тохирох байдлаар тавьж байх нь өөрийн гоо сайхан, залуу насанд оруулах хөрөнгө оруулалт юм.

Бичсэн: Telmen | цаг: 21:14 | Гоо сайхандаа анхаараарай
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax