Хонхот шар цэцгийн дэлбээг
Хойно урдаас нь хэлхэж бэлэглэсэн
Хорь эргэм насны учрал
Хонгорхон чи минь намайг дурсаа юм уу
Холдож ойртох тусам
Холдож ойртохыг умартсан
Хожуу ч биш балчирт ч биш
Хоног өдөр нь таарч эвлэсэн
Хорвоогийн ганцхан үнэн сэтгэл минь санаа юу
Намирах хар гэзэгний чинь үнэрт мансуурсан
Нарийн туяхан билхүүсийг чинь тэвэрсэн
Надаас өөр хэнийг ч хүргээгүй
Навчин хэлбэрт уруулыг чинь таалсан
Уулзах өдрийн зай холдоход
Уяртал дуулан үгүйлсэнийг чинь сонссон
Хүн хүнээс илүү гэж надад
Хүндлүүштэй сэтгэлээ оосоргүй алдсаныг чинь мэдсэн боллоо
Уран цэцэн сайхан үгстэй шүлэг би чамд зориулаагүй
Учир нь чамд тохирох сайхан үгс олдоогүй юм
Ууж идэж наргиж дарвиж чамайг зовоогоогүй
Угаасаа миний зүрх тийм бүдүүн хандаж чадаагүй юм
Услаж нүдийг чинь гунихруулсан ч удаа байхгүй
Ухаанд минь тийм хатуу сэтгэлийн зайгүй юм
Уурлуулж хараалыг чинь ч барж огт үзээгүй
Утсан дээр тогтох хэлтгий заяаг хүсээгүй юм
Ойртох тусмаа холддог гэж ярьдаг юм билээ
Ойлгохыг ч хүсэмгүй энэ үг
Хүсэх тусам алслах хязгаарт
Хүний жам тавилан юм уу
Тавилан яагаад хүслийг хясдгийг
Таамаглаж олон хэлбэрт төсөөлөхөөс биш
Тайлж ойлгож гэгээрсэн юм алга
Тавилан гэж ийм л байдаг юм байлгүй яалтай
тэгээд билхүүс биш бэлхүүс гэж засаарай